Монгол, Хятад, Оросын хилийн цэргийн хамтарсан сургуулилалт боллоо

Монгол, Хятад, Оросын хилийн цэргийн хамтарсан сургуулилалт боллоо


   “Хилийн хамгаалалтын хамтын ажиллагаа 2025” нэртэй Монгол, Хятад, Оросын хилийн цэргийн хамтарсан сургуулилалт гурван улсын хилийн бүсэд энэ сарын 8-9-ний өдрүүдэд боллоо. Уг сургуулилалт нь хилийн бүс дэх хорлон сүйтгэх ажиллагаа, террорист халдлагаас урьдчилан сэргийлэх, тэмцэх сэдвийн дор болжээ. Сургуулилалтын үеэр Хятадын газар нутагт хамтарсан удирдлагын пост байгуулж, хамтарсан төлөвлөлт, тагнуул, сөрөн зогсоох ажиллагаа, довтолгоо, шилжүүлгийн сургуулилалт хийж, хил хамгаалах хамтын ажиллагааны шинэ загварыг бүрэн туршжээ. Энэхүү албан ёсны сургуулилалтын дараа гурван тал хил хамгаалах тухай тодорхой сэдвүүдээр мэдээлэл солилцсон гэж Хятадын чөлөөлөх армийн Хэвлэлийн төвийн албан ёсны мэдэгдэлд дурджээ.

   Хятад болон Орос улс терроризмтэй тэмцэх өргөн туршлага, дэвшилтэт техник хэрэгсэлтэй бол Монгол улсын техникийн нөөц бололцоо бага юм. Энэ талаар Хятадын цэргийн явдлын төлөөлөгч Сон Жунпин Монгол улсын терроризмтэй тэмцэх чадавхийг сайжруулах зорилгоор хамтарсан сургуулилтыг эрчимжүүлж, гурван улс үр дүнтэй хамтран ажиллах ёстой гэжээ. Тэрбээр "Терроризмтэй тэмцэхэд нэгдсэн хүч шаардлагатай. Аль нэг улс нь хоцорвол террористуудад давуу тал болох эрсдэлтэй. Иймд терроризмтэй тэмцэх хамтын ажиллагааг бэхжүүлж, Монгол улсын чадавхийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх нь Хятад, Оросын терроризмтой тэмцэх болон хамтын хүчийг бэхжүүлэх хүчин чармайлтын илэрхийлэл юм" гэв.

Эх сурвалж: "Global Times" сонин.

Гэрэл зургийн эх сурвалж: Хятадын ардын чөлөөлөх арми.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.